8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн газраас анхаарууллаа

2019-01-05 12:15:00

Хичээл, сургууль амарсантай холбогдуулан хүүхдийг асран хамгаалагчгүйгээр галт тэргээр зорчуулах гэсэн үйлдлүүд гарч байгаа талаар Төмөр зам дахь цагдаагийн газраас мэдээллээ.

Галт тэргэнд бага насны хүүхэд асран хамгаалагчгүй явснаар өртөө андуурч буух, унтаж байгаад өөрийн буух өртөөнөөс зөрөх, эд зүйлээ хулгайд алдах, мөн бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлүүд үүсдэг байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн 16 хүртэлх насны хүүхдийг галт тэргээр ганцааранг нь зорчуулахгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Yaanaa iim jaahan umnuudiig yavuulj bdag yatsan etseg ehchuud ndag bnaa
2019/01/06 182.160.2.174