8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн жинхэнэ албан хаагчдын түвшинг үнэлж дуусчээ

2019-01-05 13:00:00

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг  улсын хэмжээнд үнэлж дуусчээ.

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар  хамтарсан тушаал гарган удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн, үнэлгээ хийх хуваарийг баталсан юм.

Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45381 албан хаагч хамрагдсан байна.  

Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь  ангилан дүнг нь  нэгтгэжээ.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалангаар ахлуулсан Төв комисс энэ дүнг нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шүшинга
60 тэрбумынхан хичнээн хүн шахсаныг тодруулсан биз дээ.
2019/01/05 202.9.42.101