Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Б гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны 9 дүгээр сард гарсан. Энэ хэрэгт тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг сэжигтнээр татаж байгаа төдийгүй 5 сар орчим хорих төвд хоригдож байна. Түүний хэргийг одоогоор прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн. Харин Б.Ханбаатарын хамсаатан гэх ЗДТГ-ын дарга Г.Ариунболд ажлаа хийсээр байгааг хохирогч эмэгтэйн талынхан болон эмэгтэй түшээд эсэргүүцэж байсан. УИХ-ын эмэгтэй гишүүд энэ асуудлаар төрийн албаны зөвлөлд хандаад байгаа. Г.Ариунболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. гэх ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэргийг шийдэгдтэл ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Б.Ханбаатарын хамсаатан гэх ЗДТГ-ын дарга Г.Ариунболд ажлаа хүлээлгэн өглөө
2016-02-29 08:10:00