8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Чимгээ: Охиныхоо амийг Одонтунгалаг, Нэмэхбаяр хоёроос нэхнэ

2019-01-07 12:26:00

"Боловсрол суваг" ТВ болон, “Мongolian next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус нэвтрүүлэгийн шүүгчид, зохион байгуулагчдын зүгээс хэрэг явдлын талаар өнгөрсөн 7 хоногт байр сууриа илэрхийлсэн. Тэд "Mongolia's Next Top model нэвтрүүлгийг 2016 онд бид албан ёсны эрхтэйгээр авч, эхний нэвтрүүлгээ маш амжилттай хийж дуусгасан. 2018 онд бид хоёр дахь дугаараа эхлүүлсэн. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ээжийнх нь хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжүүлэн гаргаж байгаа" гэсэн.

Тэгвэл өнөөдөр  талийгаач, Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ болон Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Талийгаачийн ээж охиныхоо амь насаа алдсан хэргийг хаахыг оролдсон хуулийн байгууллагад маш их гомдолтой байгаагаа мэдээллийн эхэнд онцолсон юм. 

Тэрбээр “Охиныг маань өөрөө амиа хорлосон болгож, хэргийг хаах гэж маш их оролдож байгаа. Би үүнтэй санал нийлэхгүй. Molgolian next top model шоу нэвтрүүлэгт оролцож байгаа Одонтунгалагийн ээж яагаад маанийн ерөөлөө тайлбарлахгүй байна вэ. Одонтунгалаг миний охиныг дарамталж байсныг охин маань надад хэлсэн. Миний охин худлаа ярихгүй. 

Тэр охиныг харахаараа л айдаг байснаа хэлж байсан. Би охиндоо итгэдэг. Миний охин тийм ч дуугүй хүүхэд биш. Хэлье гэснээ хэлчихдэг шударга охин байсан. Эрүүл чийрэг биетэй. Гэтэл цагдаагийнхан хар тамхинд хутгах гэж үзэж байна. 16 настайгаасаа л Нэмэхбаяр гэдэг залуутай үерхэж байсан. Гэтэл энэ залууг одоо хүртэл яагаад шалгахгүй байгаа юм. Энэ залуу одоо хаана байна. Охины минь 49 хоногоор ч зул бариагүй хүн шүү дээ. Би энэ залууг сэжиглэж байгаа. Нэмэхбаярыг энэ хэрэгт огт холбоогүй гэж байгааг гайхаж байна. 

Би шүүх эмнэлгийнхэнд гомдолтой байна. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол би тэр жижигхэн цонхоор өөрөө ч болов унаж, 10 хэдэн давхраас унасан хүн ямар байдгийг харуулахаар өөр арга алга. Цагдаа, шүүх эмнэлэг яагаад ийм худал дүгнэлт гаргаад байгаа юм бэ. Миний охин архи уудаггүй, тамхи татдаггүй байсан. Гэтэл арай дэндүү юм. Дотор эрхтэнийг нь зарсан ч юм уу хэн мэдлээ. Би хэзээ ч шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэхгүй. Би 15 давхраас унасан хүн ямар байдгийг цагдаагийнханд харуулмаар байгаа юм. Гэвч тэд 11 настай хүүгийн минь асран хамгаалаад арыг минь дааж чадах юм уу.  

Миний охин бүрхэг, дуугүй хүн байгаагүй. Эрүүл чийрэг биетэй, шударга охин байсан. Гэтэл одоо цагдаагийнхан хар тамхинд хутгах гэж оролдож байна. Нэвтрүүлгийн оролцогч Одонтунгалаг болон талийгаач Ч.Чамин-Эрдэнийн найз залуу Нэмэхбаяр хоёроос охиныхоо амийг нэхнэ" гэв. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsagdaa shuuh ni yagad um helehgui bga amniihaa zorgoor hun gutgej bolohuu?
Gutgeleg
2019/01/07 167.114.228.235