-13o
Улаанбаатар хот
mobile menu

АН: УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулах улс төрийн шийдвэр гаргалаа

2019-01-07 12:34:04

Ардчилсан намаас УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулах улс төрийн шийдвэр гаргаснаа танилцуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МЭДЭГДЭЛ

2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн МАН нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд сонгуулийн амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартан, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа.

Төрийн бүхий л шатны албан тушаалыг “60 тэрбум”'-ын гэх сүлжээгээр арилжаалж “ЖДҮ" сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес-улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа.

Төрийн бүхий л шатанд эрх баригчдын талцал, хуваагдал бодитой нүүрлэж. УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу. Улаанбаатар хот нь удирдлагагүй, 20 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд ороод байна.

Улсын Их Хурал дахь МАН-ын гишүүд, өндөр албан тушаалтнуудынх нь авлигал, хулгай, хүний амь, хүчин гэх мэт үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүд нь эрх баригчдын нүүр царайг харуулсан төдийгүй байнгын ажиллагаатай УИХ-ын үйл ажиллагааг бүрэн зогсоож. төрд итгэх сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэв.
Ардчилсан Нам нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

АРДЧИЛСАН НАМ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол
Дахин сонгууль явлаа гэж бодход хэн тэр зардалыг гаргах юм бэ бид гарган биз сансанийг гарз Гарах ховшнууд зардлаа гаргад СЭХ д байршуул тэгвнл болож байна
2019/01/11 202.179.24.231
Би
Энэ дахин сонгуулийг дэмжээд бгаа хүмүүсд хэлэхэд сонгуулийн мөнгө та нарын түрийвчнээс гарна гэдгээ мэдэж бн уу
2019/01/09 202.21.106.154
Я
Сонгууль гэж солиорохын оронд цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмж үнийн өсөлтөө зогсоо АН та нарыг сонгоно гэж бодож бн уу ГОРЬД
2019/01/09 202.21.106.154
Уур хүрч байна
Ард түмэн ядуурч байхад та нар сонгууль нэрээр мөнгө угааж, улсын хөрөнгөөр өөрсдийнхөө төлөө биднийг тогло гэсэн тэнэг хүн хуурч бгаа юм шиг битгий донгос. АН та нар эд нараас илүү аймшигтай
2019/01/09 202.21.106.154
zochin
Iim UIH baisnaas tarsan ni deer. Ard tumnii itgeliig MAN aldlaa.
2019/01/08 202.179.31.78
Сонгогч
Зөв. Хэрүүл хийцгээе байснаас сонгууль нь илүү шударга
2019/01/08 202.126.89.26
Сонгогч
СОНГУУЛЬ боллоо гэхэд Хэнтийд л лав Оюун эрдэнэ,Хүрэл сүх 2 баталгаатай гарна.Бат эрдэнэ болон ардчилагчид маань сонгогдох нь юу л болдоо.Харж л байя даа..Эрдэнэ ч мөн АН-г ... их л сульдааж байна да
2019/01/07 202.179.31.86
Шууданч
Их хурлын даргаа хуулийн үндэслэлээр л унагаах хэрэгтэй. Тэгж чадахгүй, жагсаал зохион байгуулаад унагаачихдаг юм бол УИХ өөрөө чадамжгүйд тооцогдож тарах ёстой.
2019/01/07 202.131.7.74
Зочин
Эргэж сонгодгымаа гэхэд ард олондоо нэр хүндтэй байгаа Л.Болд Батзандан Оюунэрдэнэ Нямбаатар Аюурсайхан Хүрэлсүх Занданшатар нарыг илүү дэмжих болно Харин 2 Эрдэнэ баяртай байлгүй
2019/01/07 59.153.87.201
Зочин
АН-ын удирдлага зарим нэг гишүүд их хурлын даргын талд орж ийм шийдвэр гаргаж байгаан байна л даа харин ард бид төр тогтвортой байгаасай түмэн олон амгалан байгаасай гэж бодож байна
2019/01/07 59.153.87.198
  • Recent
  • Most Read
  • Most Comment