8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2016-02-29 08:20:00

Хонь: Ажил амьдралдаа эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Таны өмнө хэдий сайхан боломж гарч ирсэн ч хоёр дахин нягталж үзэхэд гэмгүй. Энэ долоо хоногт хайртай хүндээ өөрийнхөөрөө байх боломж олгоорой. Гэр бүлдээ хатуу дэг журам тогтоох хэрэггүй. Ажил хэргийн салбарт тусламж хүссэн нэгэнд цааргалах хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой хэрэгт болгоомжтой хандаж, бусдад хууртагдахаас сэрэмжлээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, биеийн тамираар хичээллээрэй.

Үхэр: Аз амжилтаар дүүрэн долоо хоног. Өдөр тутмын амьдралаас аз жаргалыг мэдэрч, сэтгэл санаа уужирна. Танд тулгарсан аливаа асуудал хоорондоо уялдаа холбоотойг олж харснаар шийдэх аргыг олно. Долоо хоногийн дундуур өөртөө цаг зав гаргаж, анхаарал тавиарай. Яаж гэдгийг та өөрөө мэдэж байгаа.  Хайртай хүнээсээ ямар нэгэн зүйл нууж байгаа бол илчлэх цаг нь иржээ. Долоо хоногийн сүүлээр сэтгэл хөдөлгөм зүйлс тохиолдоно. Шинэ танилтай болсноор шинэ боломжууд нээгдэнэ.

Хамтатгах:  Гэр бүл тань анхаарлын чинь төвд байна. Зөн совин өндөр байж, урьдаас ямар нэгэн зүйл болох гээд байгааг мэдэрнэ. Энэ нь  хайр дурлалын харилцаанд чинь нөлөөлөх бололтой. Өөдрөг байж, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Долоо хоногийн дундуур ажил дээр асуудал үүсэх бололтой. Асуудлыг нэн даруй шийдэх  гэж хичээх хэрэггүй. Гэр бүлийнхэндээ цаг гаргаарай.

Мэлхий: Аз таныг ивээхгүй. Энэ долоо хоногт чадах чинээгээрээ сайн ажиллаарай. Тэвчээртэй ухаалаг байж чадвал тулгарсан асуудлаас гарах арга замыг олж чадна. Хайр сэтгэл, дотно харилцаанд тааламжгүй. Өдөр тутмын ажлаас үүдэлтэй стресс бухимдалд автах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр шинэ танилтайгаа  дотно харилцаа тогтоох бололтой. Энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй.

Арслан: Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаанд хөгжилтэй зүйлс тохиолдоно. Ажлын төлөвлөгөөгөө эргэж харж, зарим нэг өөрчлөлт гаргахаас аргагүйд хүрнэ. Өөртөө  сэтгэл хангалуун байж, амжилтад санаа зовох хэрэггүй.  Бусадтай харилцахдаа аль болох их сонсож, бага ярих хэрэгтэй. Зөн совиндоо итгэж, юу хүсч байгаагаа өөрөөсөө асуугаарай.

Охин: Шинэ долоо хоногийн эхлэл эрч хүч, ажлаар дүүрэн байна.  Ажлаа гарын аясаар зохицуулж, ачаалалд орохгүй.  Ажил хэрэгт амжилт гаргах боломж нээлттэй байна. Долоо хоногийн турш  ажил бүтэмжтэй байна. Гэвч гэр бүл хайр дурлалтай холбоотой асуудал үүсч болзошгүй. Санхүүгийн байдал ойрын хугацаанд сэргэх найдвар алга.

Жинлүүр: Энэ долоо хоногт томоохон эд зүйл худалдаж авах хэрэггүй. Бусадтай харилцахад чинь үл ойлголцол үргэлжлэх төлөвтэй байна. Ажил хэрэгт   тааламжгүй зүйлстэй нүүр тулгарахад бэлдээрэй. Гэхдээ эрсдэл гаргахаас айх хэрэггүй. Бусдаас суралцаж, мэдлээ дээшлүүлээрэй. Долоо хоногийн сүүлээр ер бусын романтик байдалд умбана.

Хилэнцэт: Орлого нэмэгдэнэ.   Энэ долоо хоногт та санхүүгийн хувьд амжилттай байна. Та хэзээ хэзээнийхээс илүү эрч хүчтэй, баяр хөөртэй, сэтгэл татам байна.  Сэтгэлдээ хайрлаж явдаг хүн, эсвэл сэтгэлийг чинь хөдөлгөх хэн нэгэнтэй цагийг сайхан өнгөрүүлнэ.  Хэрэв та хоёр шинэхэн хос бол харилцаагаа шинэ шатанд гаргах долоо хоног ирж байна.

Нум: Ирээдүйдээ  анхаарал хандуулах цаг иржээ. Сонголтоо хийж, түүнхийхээ төлөө ажиллах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд  хайр дурлалын асуудалд анхаарал хандуулах боломж гарахгүй нь.  Энэ нь хосуудын харилцаанд тааламжгүй уур амьсгал үүсгэх бололтой. Ажилдаа хариуцлагатай байж, алдаа гаргахаас болгоомжлоорой. Амралтын өдрүүдийг өөртөө зарцуулж, хобби, дуртай зүйлсдээ цаг гаргаарай.

Матар: Дотоод сэтгэлээ нээснээр хайр дурлалын харилцаанд том дэвшил гарна.  Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах бололтой. Ажил хэрэгт  ноцтой нөхцөл байдал үүсч магадгүй. Асуудлыг дор нь шийдвэл байдал дээрдэнэ. Орчноо сольж, шинэ танилтай болоход хамгийн тохиромжтой үе. Санхүүгийн байдал тийм ч сайнгүй байна.

Хумх: Ажил төрөл маш  бүтэмжтэй байна. Энэ долоо хоногт эрч хүч сэргэж, биеийн эрүүл мэнд сайжирна. Сэтгэлийн хөдөлгөөнөө дураар тавьж болохгүй. Өөртөө итгэлтэй байдал тань хайр дурлалын харилцаанд сайнаар нөлөөлнө. Санхүүгийн хямралд өртсөн зарим нэг нь гэнэтийн орлого, их мөнгөний ачаар асуудлаа бүрэн шийднэ.

Загас: Үзэн яддаг байсан зүйл  чинь таалагдаж эхэлнэ. Хэн нэгний талаар муу бодлоо өөрчилж, уян хатан хандах хэрэгтэй.  Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ.  Найз нөхөдтэйгөө уулзаж, сэтгэлээ уудлахад гэмгүй. Үдэшлэг, баяр үргэлжлэх тул ажил амралтаа зохицуулаарай. Аливаа зүйлд хязгаар гэж байдгийг санаж, зугаа цэнгэлийг хэтрүүлэх хэрэггүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment