8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ийн буцаан олголтыг Сангийн яам руу 45 хоногийн дотор шилжүүлнэ

2019-01-13 11:24:00

Иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Өнгөрсөн жил НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй 9 мянган иргэн бий гэсэн албан тоо гарчээ.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэд 2017, 2018 онд буцаан олголтоо аваад буй. Гэтэл 2018 онд /2017 оны буцаан олголт/ гэхэд и-баримтын систем дэх хувийн болон бүртгэлийн мэдээлэл нь алдаатай 22 мянга орчим иргэн буцаан олголтоо авч чадаагүй байна. Иймд алдаатай болон буруу мэдээлэлтэй байгаа иргэд мэдээллээ засварлах шаардлагатай.

Мэдээллээ засварлаж оруулсан иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг жилийн эхээр олгох юм. Сангийн яам ажлын 45 хоногт багтаан иргэдийн оруулсан мэдээллийг баталгаажуулсан Татварын албаны саналыг шийдвэрлэдэг журамтай. Ингээд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу /Арилжааны банк/ буцаан олголтыг шилжүүлнэ.

 

c0b9f4_step3_x974 НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яамнаас 45 хоног дотор шилжүүлнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл