8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд 38.5-аас дээш халуурвал эмчийн заавараар ЭМ өгч болно

2019-01-13 11:24:00

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний тархацын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногийн амбулторийн  нийт үзлэгийн 6.2 хувийг томуу эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар, гурван жилийн дундажаас 2.2 хувиар бага үзүүлэлт аж. Хэдийгээр үзлэгийн хувь хэмжээ бага байгаа ч эмнэлэгт хэвтэлт их байна. Хүүхэд эмнэлэгт хэвтэх тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 50-60-аар олон байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Сүүлийн 10 хоногт улирлын томуу үүсгэгч А хүрээний H1N1 вирус дэгдэж байна. Энэ вирус хүндрэл ихтэй, бага насны хүүхэд уушгины хатгалгаа болох магадлал өндөр онцлогтой. Энэ сарын 2-7-ны хооронд энэ вирусаар эмнэлэгт хэвтэгчдийн тоо нэмэгдсэн байна.

Мөн улирлын томуутай холбогдуулан ДЭМБ-д хүсэлт тавьж 1200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакцин авч буй аж. Одоогоор ХӨСҮТ-ийн нөөцөнд байсан 500 хүн тун вакциныг хүүхдийн эмнэлгүүдэд хуваарилж байна. Харин энэ вакциныг нэг нас хүртэлх хүүхдэд хэрэглэж болохгүй. Нэгээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд эмчийн заавраар урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл