8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

2019-01-07 16:35:00

Монгол Улсад сэтгэцийн өвчтэй хүмүүсийг сувилж, асрах дагнасан мэргэжилтэн, сувилагч дутмаг. Тиймээс сэтгэцийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлж, сувилж, асрах мэргэжилтнүүдийг бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ. Их Британи улсын төлөөлөгчийн газрын хамтрах энэ төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Англи, Голланд, Финландын тус бүр нэг сургууль, манай улсаас АШУҮИС, Этүгэн их сургууль, Энэрэл дээд сургууль төсөлд оролцож байна.

Төслийн нээлтийн арга хэмжээг нээж, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон үг хэллээ. Тэрбээр

Дэлхийн 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгтэй гэсэн судалгаа бий. Мөн хөдөлмөрийн чадавх алдагдуулдаг 10 өвчний 5-д нь сэтгэцийн эмгэг орж байгаа. Дэлхийн хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэцийн болон зан үйлийн эмгэг эзэлдэг. Энэ нь 2020 онд 15 хувьд хүрнэ гэсэн ДЭМБ-ын судалгаа гарсан байна.

Манай улс сэтгэцийн эмгэгийн тархацын түвшингээрээ дундаж орны тоонд ордог.  Зуун мянган хүн ам тутамд 841 хүн сэтгэцийн эмгэгийн тусламж үйлчилгээг авч байна. Үүний 45 хувь эмэгтэйчүүд, 3 хувь нь өсвөр насны хүүхдүүд байна. Цаашид сэтгэцийн эмгэг улам хүрээгээ тэлэх хандлага ажиглагдаж байна. Тиймээс иргэдээ, өсвөр насныхныг соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх шаардлага гарч байна.

Бусад улс орны туршлагыг нэвтрүүлж, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг сувилах, асрах сургалтыг дэлхийн стандартын хэмжээнд хүрсэн мэргэжилтнийг бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Бид энэ төслөөс ихээхэн зүйлийг хүлээж байгаа. Дэвшилтэт агуулгатай сурах бичиг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжилтнүүд болон ард иргэдэд өгөх зөвлөмж, судалгааны шинэ үр дүнг хүлээж байна” гэдгийг хэлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл