8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх сараас Узбекистан руу визгүй зорчдог болно

2019-01-08 16:04:00

 

Узбекистан улс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дэлхийн 45 улсын иргэдэд 30 хоногийн визгүй зорчих дэглэмийг оруулж байна. Энэ бол тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн "БНУУ-ын аялал жуулчлалын хөгжлийг хурдасгах нэмэлт арга хэмжээний тухай" шинэ зарлигтай холбоотой. 

Жагсаалтад Австрали, Австри, Аргентин, Босни ба Герцеговин, Ватикан, Люксембург, Унгар, Бруней-Даруссалам, Грек, Ирланд, Исланд, Итали, Канад, Андорра, Лихтенштейн, Монако, Бельги, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Швед, Латви, Литва, Монгол, Шинэ Зеланд, Португал, Болгар, Кипр, Мальт, Польш, Сан-Марино, Серб, Словени, Хорват, Чили, Румын, Словак, Их Британи, Бразил, Финлянд, Черногор, Чех, Швейцар, Эстон зэрэг улсууд багтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл