Энэ сарын 6-ны өглөө 10:00 цагийн орчимд Баянгол зочид буудлын хажуугийн зам дээр ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт “Tоёота Акуа” маркийн автомашин “Ниссан Тийда”, “Tоёота Камри” машинууд “Хюндэй Аэросити” автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас зорчигч 68 настай Я-н амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн байна.
Ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ
2019-01-08 09:10:00