8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн байгуулллага “сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

2019-01-08 09:30:00

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалаар “Сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.  Нэгдсэн арга хэмжээ нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилготой.  Дээрх арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг  төлбөртэй авах, санамж, сэрэмжлүүлэг гаргах, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх зэрэг ажил, арга хэмжээг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.     

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл