8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Ганболд: Төрд ажиллаж байсан хүмүүс яаж ингэж баяждаг юм бэ. Энэ чинь ердөө хулгай

2019-01-08 10:59:00

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн” хэмээн мэдэгдсэн нь дуулиан дэгдээсэн. Харин үүний араас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав үүнийг гүтгэлэг, андуурал хэмээн мэдэгдээд байгаа. Өчигдөр Авлигатай тэмцэх газраас  Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ сарын 7-8-ныг шилжих шөнө үүрийн 04:20 цагт Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг түүний төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.  Д.Дорлигжавыг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцлоо. Энэ асуудлаар юу ярьж, ямар тайлбар хийсэнийг дараах “ОНЦЛОХ ИШЛЭЛ”-ээр хүргэж байна.

  1. Би 4 сая долларын баримтыг Х.Тэмүүжинд өгсөн
  2. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид таньдаг хүнээр нь дамжуулж 4 сая долларын баримтаа үзүүлсэн ч шалгаагүй.
  3. “Алтан Дорнод Монгол” компани надад амжилт, алдааг аль алиныг нь дагуулсан.
  4. Төр засгийн энэ их дарамтыг тооцоогүй. Би улс төрийн бүлэглэлд байгаагүй.
  5. Энэ бол мөрдөн байцаалтад явж байгаа асуудал. Гэхдээ тайлбар хийх хэрэгтэй байх. Энэ 4 сая ам.доллар бол Д.Дорлигжавын авсан мөнгөний тодорхой хэсэг нь.
  6. Хууль энэ хяналтын байгууллага дээр бусад бүтэн хэмжээгээрээ шалгагдаж байгаа. 4 сая ам.доллар бол олон нийтэд ил гарсан хэсэг нь
  7. Улс төрчдийг бүгдийг танина. Мэдээж хэрэг нөхцөл байдал дээр ойрхон байсан хүн бол УИХ-ын гишүүн асан Дэмбэрэл. Энэ хүн бол энгийн шударга хүн.
  8. Би багаасаа ер нь толгой дааж явж ирсэн. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг байдаг. Хүч бол үнэний талд байдаг. Үүнд би итгэж байна. Би ийм л өвөөгийн өвөрт өссөн.
  9. Өнөөдөр би дээрэлхүүлж зодуулж байна. Гэхдээ бөмбөрцөг бөөрөнхий гэдэгт итгэдэг.
  10. Д.Дорлигжав 800 мянган ам долларын хэргийг замхаруулж л чадсан хүн шүү дээ. Одоо намайг гүтгэсэн гэж арай хэлэхгүй байлгүй дээ.
  11. Д.Дорлигжав ард түмнийг ингэж доромжилж болохгүй. 27 жил доромжилж явсаар байгаад одоо дасал болсон.
  12. Төрд ажиллаж байсан хүмүүс яаж ингэж баяждаг юм бэ. Энэ чинь ердөө хулгай.
  13. Би өөрөө АТГ-т өргөдөл өгсөн. Холбогдох нотлох баримтыг бүгдийг нь гаргаж өгсөн.
  14. Мөнгөнүүдийг шилжүүлсэн баримт бүгд надад байгаа.
  15. Авлигал гэдэг чинь ажлаа бүтээх гэж өгсөн мөнгийг хэлдэг юм. Харин энийг бол дээрэм гэдэг юм.
  16. Анх Х.Тэмүүжинд итгэж бүх баримтуудаа өгсөн. Анх очихдоо би Х.Тэмүүжинг таньдаггүй байсан. Шударга залуу гэж бодож очсон.
  17. Монгол Улсын Ерөнхий прокурор ингэж болохгүй ш дээ. Өөрийгөө төрд зүтгэж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хугацаатай гэдгээ ойлгох хэрэгтэй.
  18. Д.Дорлигжав хуучны, ховор машины цуглуулгатай. Охин нь үнэтэй цүнхнүүдээр номын сан шиг цуглуулгатай байсан.
  19. Э.Бат-Үүл гээд нэг цагаан үстэй чоно гарч ирээд манай найз бид хоёр хонь иддэггүй юм гэж ард түмнийг доромжилсон.
  20. Д.Дорлигжав байгалийн жаахан тэнэгдүү хүн
  21. “Алтан Дорнод Монгол”-ыг авсныхаа таксыг төл гэсэн. Би төлөхгүй гээд шоронд орсон.
  22. “Жаст”-ын Ш.Батхүүг дэмж гээд том албан тушаалтнууд, баргил хоолойтой хүн ярьдаг байсан.
  23. Би бүтээгдэхүүн зээлээр өгөхгүй гэдгээ тодорхой хэлсэн учир Ш.Батхүү Төмөрлөгийн үйлдвэрийн данс руу 15 сая доллар шилжүүлсэн байсан.
  24. Би гадагшаа явчихаад ирсэн чинь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн данснаас энэ 15 сая долларын гүйлгээг миний гарын үсэггүйгээр хийсэн байсан. Уг нь би нэгдүгээр гарын үсгийн эрхтэй байсан.
  25. Ц.Элбэгдоржийг 2008 онд АНУ-аас ирчихсэн гэр оронгүй явж байхад нь би буудалдаа жил орчим бусдаас нууж хаагаад байлгаж л байлаа. Дараа нь бас хагас лааз өшиглөөд явж байхдаа над дээр ирж л байсан.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR MALATHI
АНХААР!!! WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail Telegram: +971545539609 Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өр
2022/11/02 105.112.104.24
иргэн
Энэ залуу зоригтой байна хулгайч нараас айсангүй үнэнийг хэллээ Иргэдээ МАН-АНийг бүү дахин сонго АНийн тэр хулгайч Эрдэнийг хархаас нэг зэвүүн муу аргатай санаагаа өөр үгээр нуусан худалч
2019/01/12 103.10.23.74
зочин
Элбэгдорж шалгаж өгөөгүй Би нууж байсан Намайг шоронгоос гаргаад авчихгүй яаав даа Тэмүүжин Бямбацогттой уулзсан Бат үүл цагаан үстэй чоно Дэмбэрэл хариутай хүн гээд эндээс дүгнэлт хийгээрэй
2019/01/11 64.119.18.195
зочин
Энэ залууд би итгэхгүй байна Тэмүүжинтэй уулзсан Элбэгдоржтой Бямбацогттой Дэмбэрэлтэй уулзаж байсан За нэг 9 сая доллар ч яахав гэх шиг шорон санаагаар яриад байна уу гэж бодогдсон шүү
2019/01/11 64.119.18.195
Иргэн
Иргэн: Би Ц.Нямдоржийг маш их шударга хүн гэж боддог. Гэтэл нэг л буруу юм хийсэн . Авилгалын хуулийг хэлэлцэж байхад авилгал өгсөн авсан хоёрыг хоёуланг нь шийгэх нь зөв гэж тайлбар хийсээр батлуулса
2019/01/10 203.91.115.43
Зочин
нь ярьж огно уу. Урт хун урээрэй гэж, оорийн чинь ур хуухэд гэж бгаа байлгуй дээ. Овог эцэг болон тууний ур сад яаж амьдарч ирснийг микрийнхэн дэндуу мэднэ дээ. Тиймээс яаж баяжиснаа унэнээр нь ярь
2019/01/10 37.151.239.170
Зочин
Энэ Ганболдын аав ээж л лав ийм баян бацгаагуй, энэ залуу яаж ийм их монготэй болов, дэнжийн мянгын зах дээр жинс зараад баяжна гэдэг юу л бол, одоо оор бусдад огсон хахуулиа, баяжсан туухээ унэнээр
2019/01/10 37.151.239.170
Mongol hun
Hulgai unen heljee.neg hun ch gsn ingej edgeer hulgaichdiin unen turhiig hellee...hulgaichdiig shiitgej..arga hemjee avaachee.ATG.
2019/01/09 122.201.31.150
Иргэн
С.Эрдэнэ НДЕГ - ын дарга байснаас бизнес хийж байгаагүй мөртлөө Монголын толгой баян болсон нь төрөөс сайн хулгай хийснийх гэж бодож байна. Одоо шалгах цаг болсон юм бишүү
2019/01/09 66.181.180.212
Иргэн
Дээрмээс гадна хулгай их. Эрдэнэ гээч хүний мэдэлд НДСан байх үед программын шинэчлэл хийх үйлдлийн цаана сох дутчихсан олон тэрбум төгрөгийг одоо хаанаас олж авахав?
2019/01/09 103.229.122.118
Ална даа
Дорлигжав Батүүл Элбэгдорж Бадамжунай Баярцогт Сайханбилэг нар бол ямар ч бизнес хийж үзээгүй мөртлөө Монголын толгой баячууд
2019/01/09 202.179.27.79
Иргэн
Энэ ганболдын орлогын эх зүсвэрийг бас шалгах хэрэгтэй шүү АТГ-ынхан
2019/01/09 103.212.118.158
Цэрэн
Ганболд шудрага, зоригтой, сайн залуу юм бишүү. Ийм хүн олон байгаасаа.
2019/01/09 103.10.21.83
Arigun
Uneheer uunees iluu yaj heleh ve.Uneheer uhaantai zorigtoi.bolivsroltoi.ekh orinch hun yum.BAharhaj bna.Demjij bna Talarhaj bna
2019/01/09 66.181.187.60
Ариун
Энэ нөхөр яаж ийм их мөнгө олоод яаж их авилга өгдөг байна Энэ өөрөө ноцтой хүн
2019/01/09 112.72.11.121
Иргэн
Энэ бизнес эрхлээгүй хэрнээ хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй болсон төрийн луйварчдыг нягтлан шалгаж тэр байх ёстой шоронд нь бүх хөрөнгийг нь хурааж суулгах хэрэгтэй
2019/01/09 49.0.140.31
Amaa
Bi eniig xiixgui bol xen neg ni xiix bsan gej xelex bxdaa dorilogoo. Yag bayartsogt bayar saixanbileg shigee. Za eneganbold maani gishuun bolno geed daraagiin songuuliar chichreed unax viider
2019/01/09 183.81.171.2
Зочин
Ер нь энэ Ганболд гэдэг залуугийн эр зоригт бид баярлах ёстой. Ямарч байсан буруу замаар хөрөнгөжөөгүй учраас л дэлгэж байгаа шдээ.
2019/01/09 66.181.177.39
Гэрлээ
Ёоё!энэ ханаж цадахаа мэддэггүй луйварчид,МАНАН бүлэглэлийг бодохоор,эгэл ард бид яаж өрөвдөлтэй амьдарч байгаа билээ гээд бодохоор үнэн шудрага бус санагдахгүй б.на уу? ХҮМҮҮСЭЭ? Бид чинь хэнд итгэж,
2019/01/09 66.181.177.39
Зочин
Энэ 4 сая ам.доллар бол Д.Дорлигжавын авсан мөнгөний тодорхой хэсэг нь. Д.Дорлигжав 800 мянган ам долларын хэргийг замхаруулж л чадсан хүн шүү дээ. Одоо намайг гүтгэсэн гэж арай хэлэхгүй байлгүй дээ.
2019/01/09 202.126.89.177
Уранчимэг
Төрд ажиллаж байсан хүмүүс яаж ингэж баяждаг юм бэ. Энэ чинь ердөө хулгай,Харин энэ хүн чинь бизнесмен хүн байлаа
2019/01/09 202.126.89.177
Зочин
Энэ хүн өөрөө ийм их мөнгө хаанаас олсон юм болоо???
2019/01/09 27.52.99.173
lllll
ene buzar dorligjaviig ur udmaaraa tamd unaval olon hun bayarlana daa
2019/01/09 73.241.40.250
Нүгэлтэнд
Хүүхэд нь нүглийг нь үүрээд үхчихээд байхад энэ хүн ухаарахгүй, нөгөө хүүхдээрээ бас туг тахих гээд байгаа юм байх даа. Ер нь бол нүглээ наминчилж, их буян хийх ёстой баймаар юм, үр хүүхдийнхээ араас
2019/01/09 202.170.69.98
Хммм
Монголд хэт баяжсан нөхөд энэ мэтийн хэдэн улс төрчид бн, мөн багаасаа шорон оронгоор явсан хүнд гарууд баяжсан бга. Бүгд дээрэм хулнай рекет ээр. Тэдний нүгэл нь нүдээрээ бүлт үсэрч зовж шаналаасай!
2019/01/09 202.9.43.162
Устгая
Дээдчүүл бас захиалгаар хүн алдаг.Ирвэс хамгаалагч залуу МАН-ын баячуудын захиалгаар амь насаа алдсан..МАН-ын хулгайч дээрэмчдийг гэр бүлээр нь устгах хэрэгтэй.
2019/01/09 103.111.68.3
Зочин
Turd ajilladag ahiigaa ashiglaj bayajaagui yumuu ene nuhur
2019/01/09 202.126.89.185
Шудрага байх арга алга
Өгсөн хээл хахуулиа зарлах илрүүлэх жил болгоё.Өгсөнийг хариуцлагад татахгүй авсаныг шийтгэ.
2019/01/09 112.72.11.119
ард түмэн
одоо бга М.энхболд. мөн элбэгдорж Эрдэнэ Эрдэнэбхт шүүехөнхий шүүгч зориг бас лүндэндорж АТГ энхжаргалыг бүгдийг нь шалгаач
2019/01/09 139.5.217.122
Хэдхэн бизнэсменээ дарамталж тэднийг сорж амьдардаг хувалзуудыг халуун зуухан дээр унагааж хагал.
Манай дээдчүүд хагартлаа баяжиж бодит амьдралаас тасардагийн шалтгааныг энэ залуу үнэнээр нь хэлсэн. Нийгэм бүхэлдээ ядуураад байгаагийн учир тэр. Бусад нь ч дарамтлуулдагаа шударгаар хэлж илчлээч.
2019/01/09 151.159.19.20
Зочин
Дорлигжавын бууны нохойнууд одоо ч прокурорт байгаа. Тэднийг зайлуулах хэрэгтэй. М.Алтанхуягийн үед арга хэмжээ авагдаж прокуророос зайлуулагдсан үл бүтэх хүмүүсийг До буцааж прокурорт чихсэн дээ. Тэд
2019/01/09 99.129.0.233
Зочин
Энэ ганболд өөрөө дэмбэрэлтэй эгч дүүсийн хүүхдүүд. Хэний санаагаар ийм юм ярьж бгаа нь тодорхой л юм бна доо.
2019/01/09 31.17.255.25
Зочин
Цагаан захтнууд терийн эрхийг барьдаг учираас хамгийн том хулгайч-рекэтчид байдаг! Бvгдийг нь буудах хэрэгтэй.
2019/01/09 94.8.76.52
Зочин
Ганболд хэвийн бизнэс хийх боломж байхгүй. Аргаа барахдаа л мөнгө өгч байгаа штэ. Өөрөөр монголд ямар ч үйл ажиллагаа явах боломжгүй.
2019/01/08 43.242.243.206
Зочин
Нээрээ эд нар одоо бүгд баяжсан шүү дээ. Ардчиллын нэр барьсан айхтар нохойнууд байжээ та нар
2019/01/08 66.181.177.191
Жагаа
Анхны ардчилагч нар Эби Дорлигжав Батүүл нар ийм дээрэмчид болох гэж.Хуульчид ямар муухай хэрэгт орооцолдоо вэ?
2019/01/08 203.91.115.39
БҮГДИЙНХ НЬ ХӨРӨНГИЙГ ШАЛГАЖ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
ДОРЛИГЖАВЫН АЖИЛЛАЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛ БҮХНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ТҮҮНИЙ ХӨРӨНГӨ ЦЭДЭНБАЛ ДАРГЫНХААС ХАМААГҮЙ ИЛҮҮ ЮМ БАЙНА. ЭЛБЭГДОРЖ, БАТҮҮЛ, ГОНЧИГДОРЖ НАР Ч БАС Л ХӨРӨНГӨ ХУРААСАН БАЙЖ ТААРАА.
2019/01/08 202.9.42.238
Зоригт
ЭНЭ ХҮНИЙ УЯАНЫ НОХОЙД ОДОО ПРОКУРОР ЦАГДАА АВИЛГАД БАЙГАА БОЛ БУШУУХАН ХӨӨЖ ХАМТ ХОРЬЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ тэд нар ч гэсэн мөнгө авч байсан л байгаа10/90 % хувааж авсан л байгаа дах
2019/01/08 202.179.31.50
Иргэн
Дорлигжавын баруун гарын хүн нь хамаатных нь дүү нийслэлийн прокурор асан Баторших, ЕПГ-ын Амарбат гээд хог шаарнууд бийшдээ?! Хамтаар нь барих хэрэгтэйшдээ?!
2019/01/08 139.5.217.144
Иргэн
Дорлигжавын баруун гарын хүн нь хамаатных нь дүү нийслэлийн прокурор асан Баторших, ЕПГ-ын Амарбат гээд хог шаарнууд бийшдээ?! Хамтаар нь барих хэрэгтэйшдээ?!
2019/01/08 139.5.217.144
Иргэн
Дорлигжавын баруун гарын хүн нь хамаатных нь дүү нийслэлийн прокурор асан Баторших, ЕПГ-ын Амарбат гээд хог шаарнууд бийшдээ?! Хамтаар нь барих хэрэгтэйшдээ?!
2019/01/08 139.5.217.144
Зочин
27 жил эд нар идэж уулаа.Яасан цадаж ханадаггүй хог шаарууд бэ.
2019/01/08 66.181.160.29
Dorjoo
Mundag shuu amjilt husie demjineeeee temtsenee yalnaaa baharhaj bna mongolchuud aa negdetsgee morindoo
2019/01/08 176.64.136.71
баярлалаа ТАНД
ҮНЭН: Төрд ажлаад баяжаад байгаа. ЗӨВХӨН М. ЭНХБОЛД, элбэгдорж нар тэрбумтан болоод байгаа юм биш. ОЛОН хүн баяжсан. ТЭРБУМТАН шүүгч. прокурорууп цувж байгаа ӨНДӨР албан тушаалтануудаас гадна .
2019/01/08 66.181.187.105
С. Ганбаатарт
Хар багаасаа ганзагын наймаа хийсэн гэж өөрөө хэлсэн шдээ.
2019/01/08 64.119.20.85
irgen
Tord ajilladag humuus yaj ingej bayajdag um be,ene bol erdoo l hulgai....hamgiin shildeg aforizm ,Ih huraliin tanhim dotor tomoor bichij hadah estoi.
2019/01/08 202.179.26.77
Zochin
Улсад татвар хэдийг төлж байснаа тайлбарлах хэрэгтэй ямар бизнес гэж асар их доллор олдог байна. Над мөнгө өгдөг найз зөндөө бна гэж яриж байсан тэр хүмүүсээс хэдэн доллор авснаа яриач.
2019/01/08 103.229.121.13
Zochin
Энэ залуу эхлээд ямар бизнес хийж асар их доллороор кампани худалдаж авснаа мөн асар их доллор ганц н. Дорлигжавд биш олон хүнд хандив.хэлбэрээр өгч байсан мөнгөө тайлбарлах хэрэгтэй .
2019/01/08 103.229.121.13
зочин
Ийм хулгайч нар л терд гарсан хvмvvсийг хахуульдаж , ажил хэргээ бvтээж , луйврын аргаар баяждаг. Энгийн нэгэнд ийм болтлоо баяжих, хэн нэгнийг хахуульдах баяжих ямар ч боломж байхгvй ээ!
2019/01/08 202.9.43.166
Oyu
Iim aawtai bgaad yadag yum
2019/01/08 27.162.27.85
би
ийм шударга залуучууд олон байгаасай. Естой зөв бодолтой залуу байна
2019/01/08 157.230.18.148
Зочин
Төрд гарч төрийг самарна дээр нь болоогүй хүний хийсэн бүтээснийг дээрэмдэнэ. дээрэм хийсэн хүн хуулиар бол хамгийн хатуу шийтгүүлдэг ёстой. Дорлигжав Элбэгдоржтрй нь дүүжил
2019/01/08 59.153.115.246
Зочин
Хуулиа чангалах хэрэгтэй! Дээр үед улсын өмч идсэн хүнийг маш чанга шийтгэж байсан гэсэн!
2019/01/08 103.229.123.44
Зочин
Нийслэлийн прокурорууд нийлж бгаад Буяндоржийн Ноёд констракшинийг дээрэмдэж авсан шүү үүнийг тогтоогоорой хуулийнхан
2019/01/08 64.119.24.143
azaa
ene zaluu vnen vg damjuulj bn,shudarga sn zaluud amjilt hvsie.
2019/01/08 59.153.115.209
ard
энэ залуу аргагүй мэдлэг чадвартай бизнесмен гэдэг нь ярьж хэлж байгаагаараа баталж бсан шүү төрийн хулгайчидыг дарах цаг нь нэгэнт болсон элбэгдорж төрийг самарсан
2019/01/08 59.153.115.246
ard
хөгжилтэй орнуудын төрийн албаны тушаалтнууд жириин л хүмүүстэйгээ ижил бдаг тэд эх орноо хөгжүүлэх гэж эх орноо хүчирхэг болгох гэж зүтгэдэг энэ залуу үнэн ярьж бна
2019/01/08 59.153.115.246
зочин
Иш, нөгөө лаг дүр үзүүлэх гэдэг Тэмүүжингийн байж байгаа царай.ККККК, сүнс нь зайлаад, алга болсон, айн?????ККК
2019/01/08 202.55.188.41
амжилт хүсье
ЭНЭ залууд итгэж байна. УИХ ын залуу гишүүд ч АВЛИГАЧТАЙ тэмцэж байгаа. АВЛИГА монгол төрийн тогойны өвчин болсон. ОДОО төрөө цэвэрлэх цаг. ДОРЛИГЖАВ эрдэнэтийн 800 аас мултарсан шиг одоо бас л мултар
2019/01/08 66.181.187.105
С.Ганбаатар
Энэ залуу өөрөө ямарч бизнес эрхэлдэггүй мөртлөө яаж олон зуун сая доллароор "Алтан Дорнот монгол " ХХК авсан байхав? Тэгээд зүв зүгээр хүнээс яагаад 4 сая доллар бас нэхээд тэр нь шууд гаргаад өгдөг
2019/01/08 202.179.25.155
зочин
зөв. ганболдын хэлсэн үг үнэн. Төрөөс хулгай хийхээ боль бизнес эрхлэж байгаа хүмүүс хуруу хумсаа хэмлэн байж хэдэн төгрөг олж байхад, төрөөс төрсөн тэрбумтанг солонгос улсын эрх баригч шиг шийтгэх
2019/01/08 202.131.235.74
bi
Тийм шүү эдгээр хулгайчдыг бид ил гаргах хэрэгтэй.Залуу хүн зоригтой байна.Баяр хүргэе.Үргэлж үнэн хэзээ нэгэн цагт ялна.АН-ын луйварчид
2019/01/08 66.181.160.58