8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирц бүрдээгүйгээс байнгын хорооны хуралдаан хойшиллоо

2019-01-08 13:34:01



Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлосон байлаа. Хуралдааны ирц 12.00 цагийн байдлаар  21.1 хувь буюу дөрвөн гишүүн ирсэн байлаа. Тус байнгын хороо 19 гишүүний бүрэлдэхүүнтэй.

Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Эдийн засгийн байнгын хороо ирцээ бүрдүүлж, хуралдахаар нэг цаг орчим гишүүдээ хүлээлээ. Хуралдаанд дөрвөн гишүүн л ирлээ.  Тиймээс энэ удаагийн хуралдааны хойшлуулж байна" гэв. Ийнхүү ирц бүрдээгүйгээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл