8o
Улаанбаатар хот
mobile menu

Фэйсбүүкээр танилцаж, 15 настай охиныг хүчирхийлжээ

2019-01-08 13:47:45

Цагдаагийн байгууллагад 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 23.00 цагийн үед насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 15 настай охин, өөрийгөө 17 настай гэж танилцуулсан этгээдтэй фэйсбүүкээр дотносож, улмаар тодорхой цаг хугацааны дараа уулзах хүсэлт тавьсны дагуу уулзахад уг этгээд охиныг хүчирхийлсэн байна.

Иймд хүүхдийг цахим орчинд бусад танихгүй хүнтэй холбоо тогтоох, 14 нас хүрээгүй хүүхэд цахим орчин буюу фэйсбүүк ашиглахгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүд хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж яваад эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулж, тэдэнд амьдралын үнэн байдлыг зөв ойлгуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл