8o
Улаанбаатар хот
mobile menu

Уулын замд 40 км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвлөж байна

2019-01-08 14:30:00

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо уулын замд он гарснаас хойш халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан замын цагдаагийн албан хаагчид анхааруулах болон сэрэмжлүүлэх самбар байршуулсан байна.

Тус зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой. Уулын замд хурд хэтрүүлснээс үүдсэн осол ихээр гарч байгаа тул та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл