8o
Улаанбаатар хот
mobile menu

23 хүртэлх насны Азийн АШТ Улаанбаатарт болно

2019-01-10 17:44:00

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлт тавьсан Монголын чөлөөт бөхийн холбоонд албан ёсоор хариу өгч, өөрийн төлөвлөгөөт хуваарьт оруулсан баяртай сайхан мэдээг дуулгалаа. “U-23”-ын анхдугаар Азийн АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Манай улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээж авч байсан түүхтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл