8o
Улаанбаатар хот
mobile menu

УЕПГ-аас 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэв

2019-01-09 09:17:00

УИХ-ын гишүүн Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн мэдүүлжээ.

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэх гэсэн боловч өнөөдөр ирц хүрээгүй аж.

Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн барих талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан ч хэн гэдэг гишүүнийг ямар асуудлаар гэдэг нь хараахан тодорхойгүй байсан юм. Харин эх сурвалжуудын мэдээлж байснаар бол нэр бүхий дөрвөн гишүүнийг ЖДҮХС-тай холбоотойгоор бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д өргөн барихаар болжээ гэсэн мэдээлэл явж байсан юм. 

Мөн Уг хүсэлтийг ирсэн даруйд прокурорын байгууллагын саналыг хүлээж авах, эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар зарлажээ. Гэвч гишүүдийн ирц хүрэхгүй байсаар дэд хорооны хурлыг маргааш болгон хойшлуулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл