8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Чинзориг: Энэ сард цалин, ирэх сард тэтгэвэр нэмнэ

2019-01-09 09:23:00

 Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Энэ сараас Төрийн албаныхны цалинг тэтгэврийг ирэх 2-р сарын 1-нээс нэмнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг, мөн ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байгааг мэдэгдсэн. Энэ дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ. Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна.

Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмнэ.  Энэ сараас Төрийн албаныхны цалинг тэтгэврийг ирэх 2-р сарын 1-нээс нэмнэ" гэв. 

Гэхдээ Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна. Яг хэдэн хувиар нэмэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлэх юм байна.

Д.Болор 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
өндөр настан
хэдэн хувь нэмэх вэ тодорхой бичээч ээ бүрхэг юм л бичих юм даа
2019/01/09 202.179.25.213
Zochin
улсад олон жил ажиллаж өндөр татвар төлж байсанд нь.харин ахиухан нэмэх нь.шударга юм биш үү. Бага нь ахиу нэмээд бвал татвараа бага төлөх болох хэрэгтэй болох нь дээ.
2019/01/09 103.26.193.198
Ахмад
Тэтгэвэр тогтоохдоо алагчлахгvй багад нь ендер хувь ихэд нь бага хувиар тогтооно гэх мэт яриа байна. Хэрвээ энэ vнэн бол ЕСТОЙ ШУДАРГА БУС ШVV !
2019/01/09 103.26.193.144
ИРГЭН
Тэтгэвэрйиг хэдн % нэмэх вэ
2019/01/09 202.179.25.215
өндөр настнууд
2019онй 1 сараас тэтгэвэр нэмнэ гэж амалсандаа хүрээд 1 сарын тэтгэврийн нэмэгдлээ нөхөж өгнө шүү
2019/01/09 202.21.97.90
иргэн
Ашгүйдээ. ЖДҮ болон оффшор мөн олон сая доллар хувьдаа авсан гэх мэт гэмт хэргүүдийн учрыг ньолоод ард түмнээ бодох хэрэгтэй болсондоо. Ард түмэн ньчадлаар мэрийгээд ажлаад байдаг итгээд сонгоод бай
2019/01/09 202.9.42.37
Урнаа
өндөр насны тэтгэвэр нэмэгдэх үү
2019/01/09 202.126.89.177