8o
Улаанбаатар хот
mobile menu

 “Эрдэнэс-Тавантолгой” компаниа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2019-01-09 09:27:55

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: “Эрдэнэс-Тавантолгой” компаниас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:20 цагт: Хангарди ордонд НЗДТГ, Хөгжлийн банк болон дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй компаниудын удирдлагуудын уулзалт болно.

13:00 цагт: “Хавдрын Үндэсний Зөвлөл”-ийн байранд хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх үйлчилгээний төвийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д
 

  • 11:00 цагт: Төрийн албан хаагчдын төсөвт учруулсан хохирлын талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ, Ард түмний хяналтын төвөөс мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Улаанбаатарт зохион байгуулсан Зүүн хойд Азийн VIII чуулга уулзалтаас гарсан тунхаглал, дараагийн уулзалтыг Солонгост зохион байгуулахаар байсныг дахин манайд хийхээр болсон талаар, мөн цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт: Гэр хороолол хөгжлийн нам үүсгэн байгуулагдсан талаар тус намаас мэдээлэл хийнэ.
  • 12:30 цагт: “МАНАН” дэглэмийн талаар “Хохирогчдын холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
  • 13:00 цагт: “МАНАН”-гийн эсрэг жагсаалд багш нарыг оролцохыг уриалж Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

  • 11:00 цагт: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, малчид Тост Тосон Бумбын нурууны үргэлжлэл Хөвд, Хуршуутын баян бүрдэд уул уурхайн ажил эхлүүлсэн “Сауд гоби Коал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоож нутаг орноо хамгаалах, шударга ёсыг сахиулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт: Шударга иргэдийн фронт, Үндэсний ХАС хөдөлгөөн болон бусад иргэний хөдөлгөөнүүдээс “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаал болон МАН-ыг татан буулгах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд:

  • 13:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хаан,  Их жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
  • 14:00 цагт: Хүүхдийн номын ордонд “Монголын зохиолчид-90” гэрэл зургийн болон номын чимэг зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
  • 15:00 цагт: УДБЭТ-т “Монголын зохиолчдын эвлэл-90” баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл