8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд төрүүлсэн 1,6 жилийн нэмэгдлийн хэрэгжилтийг ирэх он хүртэл хойшлуулжээ

2019-01-09 09:34:00

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар ээжүүдийн НДШ төлсөн хугацаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдох болсон. 

Ингэснээр ажил хийж, НДШ төлсөн хугацаа уртсаж, тэтгэвэр өндөр тогтоолгох боломж бүрдэх юм. Учир нь олон хүүхэд төрүүлсэн байх тусмаа олон жил нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ нь 4 хүүхэд төрүүлсэн эхэд ажилласан жил дээр 1.5 Х 4 = 6 жил нэмэгдэж тооцогдоно.

Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд хууль хэрэгжиж эхлэхээр заасан өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгох бүх ээжүүдэд үйлчилнэ. Харин хууль хэрэгжиж эхлэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй юм байна. 

Харин улсад 20 жил ажилласан 4 болон түүнээс дээш хүүхэдтэй ээж 50 нас хүрсэн бол, 3 ба түүнээс доош хүүхэдтэй бол 55 нас хүрч байж тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг хуулийн заалт хэвээр байна. Жишээ нь, та улсад 20 жил ажилласан, 55 нас хүрсэн, 3 хүүхэдтэй бол таны ажилласан жил, НДШ төлсөн хугацаан дээр 4.5 жил нэмж тооцогдохоор тусгасан баайжээ. Улмаар ийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох байсан ч хэрэгжихээргүй болжээ.

Энэ талаар НДЕГ-аас "Одоогийн байдлаар 410 мянган хүн тэтгэвэр авч байгаа үүнээс 200 гаруй мянга нь эмэгтэй хүн бий. Дээрх хуулийг  хэрэгжүүлэх нэмэлт мөнгө улсын төсөвт байхгүй учир хэрэгжилтийг 2020 он хүртэл хойшлуулсан” гэх мэдээллийг өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дуяа
2019 онд тэтгэвэр тогтоолгосон хүн хамрагдах уу
2020/12/17 66.181.181.167
зочин
сайхан хошигруулсан байна
2019/01/10 203.169.48.146
ta
ehchuud temtseh bolno shuu
2019/01/10 192.82.64.208
zo
bodohiig bas hoaishllulah estoi ingej huneer toglodogoo zasgiin gazar bolih heregtei
2019/01/10 192.82.64.208
zo
za ingej ehchuudiin setgel zxuiageer toglohgui bailguidee ene heeliin heregjiltiig huleegeed urid ond tetgever togtoolguia huleej baigg ehchuud olon bgaa shuu tegvel tetgevriig 6 jiliin dundraar bodoh
2019/01/10 192.82.64.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment