8o
Улаанбаатар хот
mobile menu

Осолд орж гэмтсэн зорчигчдыг ГССҮТ-д авчирлаа

2019-01-09 09:39:00

Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 99-88 УНЗ улсын дугаартай том оврын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол өчигдөр гарсан.

Ослын улмаас хоёр жолооч нь амь насаа алдаж,  35 хүн гэмтэж бэртсэн байдалтай байна. Хүнд бэртсэн хүмүүсийг өчигдөр нисдэг тэрэг явуулж авчрахаар холбогдох газрууд ярилцсан ч явуулаагүй байна.

Харин нэлээд хүнд бэртэлтэй зорчигчдыг өчигдөр орой газраар тээвэрлэж, ГССҮТ-д авчирчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БАТАА
Ямар хариуцлагагүй юмбэ. Тэр олон хүний амь хариуцаж явж, яам газрын удирдлагууд нуугдчихсануу?
2019/01/09 202.21.106.156