8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗТХЯ, ЭМЯ-ны ТНБД нарыг томиллоо

2019-01-09 12:55:20

Засгийн газрын газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, хүлээлт үүсгээд байсан хэд хэдэн томилгоог хийсэн байна. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар  Б.Бямбадоржийг, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Батболдыг томилжээ.

Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын орлогч байсан, Эрдэнэс Оюутолгойн Монгол дахь захиралаар тус тус ажиллаж байсан аж. 

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар  томилогдсон Б.Бямбадорж нь Клиникийн нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл