8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхын уурхайд хүн нас баржээ

2019-01-09 14:05:00

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд иргэн С-ийн эзэмшлийн далд уурхайн ам цооногт иргэн О агааргүйдэж, нас баржээ.

Тодруулбал тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.08-ны өдрийн 11:15 цагт хүлээн Онцгой байдлын албанд уурхайн цооногт хүн агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 11:22 цагт очиход тус дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч иргэн О /44 настай, эрэгтэй/ далд уурхайн 90 градусын босоо ам цооногт агааргүйдэж, ухаан алдаж унасан байсныг тус уурхайн ажилчид гаргасан байжээ.

Тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 11:28 цагт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч очсоны дараа нас барсан тухай Уул уурхайн аврах ангиас мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл