8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашины улсын дугаар 1,6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлөөрэй

2019-01-09 14:55:00

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тооноос хамаарч зохицуулдаг болсон. Үүнд:

1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,

2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,

3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,

5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.

Иймд хэрэв таны авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоо 1, 6 гэсэн тоогоор төгссөн бол Та энэ сард татвараа төлөөрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
h
zamaa ynzal zamaa urgun bolgo tegcheed tatwar gej hutsaachee
2019/01/10 103.10.21.112