8o
Улаанбаатар хот
mobile menu

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар дэд хороо хуралдана

2019-01-09 14:02:08

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо яг одоо хуралдах гэж байна. Учир нь Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-д ирүүлээд байгаа билээ.  Тодруулбал,  прокурорын байгууллагаас Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр санал ирүүлсэн.  Энэ асуудлаар дэд хороо хуралдаж шийдвэр гаргах нь ээ. 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд багтдаг юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gishvvded
naad deerem hiisen nohdvvdee zailuulaach
2019/01/09 182.160.0.128