8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалинг олгоно

2019-01-09 17:35:00

- Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭД
ТӨРИЙН АЛБА НЬ 2008 ОНООС ХОЙШ МАН НАМЫН НЭР-Р ТАНИЛ ТАЛ , НАЙЗ НӨХӨД, АХДҮҮС~РЭЭ БОЛОВСРОЛГҮЙ НӨХДҮҮД-Г ҮГСЭН ХУЙВАЛДААДЛ ХУУРАМЧ ДЭЭД МЭРГЭЖЛ-Н ДИПЛОМТОЙ ДҮҮРЭГ, ХОРОО ,ИТХ-Д АЖИЛЛАСААР БА.АТГ ШАЛГА
2020/01/06 202.9.46.190
Зочин
ТӨРИЙН АЛБА НЬ 2008 ОНООС ХОЙШ МАШ АСУУДАЛТАЙ БОЛЧИХООД БГААШҮ.МАН НАМЫН НЭРЭЭР ТАНИЛ ТАЛ , НАЙЗ НӨХӨД, АХДҮҮСЭЭРЭЭ БОЛОВСРОЛГҮЙ НӨХДҮҮД-Г ҮГСЭН ХУЙВАЛДААДЛ ХУУРАМЧ ДЭЭД МЭРГЭЖЛ-Н ДИПЛОМТОЙ АЖИЛЛУУЖ
2020/01/06 202.9.46.190
иргэн
эмгазар өгөргүй байлаа худлаа битгий бичээд бай
2019/01/10 202.179.26.4
Zochin
Ene togtooloos urd tetgevert garhad yuch ugoogui humuus yah ve?! Nuhoj avmaar bnaa
2019/01/10 45.33.32.152
hi
zaa turiin alband orii duu
2019/01/10 103.10.21.112
Дашням
Төрийн албан хаагч нэртэй алга харсан нөхдүүд 36 сарын тэтгэмж авч байгаа нь хувьд ажилладаг шударга хүмүүст атаархал төрүүлж төрд орохыг зорьдог.төрд хүнд суртал шударга бус хуулийн байгууллагад маш.
2019/01/09 150.129.143.128
иргэн.
Төрийн албан хаагчид шудрага байж ард түмэндээ өндөр соёлтой шуурхай үйлчлэх л үлдэж байна шүү. гэдийж зогсоод хахуул хараад байдаг харилцааны соёлгүй, ёс суртахуунгүй нөхөдийг сайн цэгцэ
2019/01/09 64.119.22.152