8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг нэг сар цагдан хорино

2019-01-09 21:50:00

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт Нийслэлийн прокурорийн газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

  1. Дамбий овогтой Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.
  2. Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.
  3. Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар  Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорилоо.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
mongolin shuuh ,tsagdaa, huuliin blagat itgeh nohtsol alga. bugd huvaaj idej uusan hamgiin archaagui novshnuud.
2019/01/10 103.26.194.197
0000
Том тулууд баригдаж байна аа Дэгээнээс бултрана даа Одоохондоо Миеэ Элбэгээ Баяр тэргүүтэний эрх мэдэл Монгол төрд хэвээр байгаа Шүүх хуулийн байгуулгад тэдний бууны нохой нар дүүрэн би дээ
2019/01/10 103.10.23.74
Ляо Пин
хадны мангаа ардчилсан хулгайчууд.Монголын ардчиллын үнэн нүүр царай.
2019/01/10 103.111.68.3
Баасансүрэн
Одоо л нэг юм шударга ёс гэгч нь ажиллаж эхлэхнүү
2019/01/10 202.126.89.27
Иргэа
Юу яасан нэг сар вэ.? ИЙМ БУЗАР ХУЛГАЙЧ ЛУЫВАРЧИНГ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ...
2019/01/10 66.181.179.235
Иыхо муо баа хайяаа
Ардчиллын мангасуудыг хүндээр шийтгэ..Эби Үүл нар 4 сая долларыг цуг хувааж идэцгээсэн.Тэднийг бас цагдан хорих хэрэгтэй.
2019/01/09 202.9.42.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment