8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх xяналт шалгалт эхэллээ

2019-01-10 09:10:00

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр болохтой холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 02 сарын 08-ны өдрүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор хяналт шалгалтыг эхлүүллээ.

Хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хрио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник, эрчим хүчний хяналт /цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн/ -ын улсын байцаагчид дараах объектуудад хяналт шалгалтыг явуулна.

  • Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа
  • Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид
  • Золголтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд,
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус ажлын байранд айраг, ууц өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд,
  • Олон нийтийн барилга байгууламжийн лифт ашиглалт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийнэ.

Иргэн та гомдол, санал, зөрчилтэй холбогдсон мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 24 цагийн туршид ажилладаг 70128012 дугаарын утсанд өгч болох бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хандахыг зөвлөж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл