8o
Улаанбаатар хот
mobile menu

БАГШ нарт улирал бүр МӨНГӨН УРАМШУУЛАЛ олгохоор боллоо

2019-01-10 11:50:48

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр  /2019.01.09/ болж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Үүн дунд цэцэрлэг болон сургуулийн багш, ажилчидтай холбоотой хэд хэдэн журам багтав.

 Тухайлбал, 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгохоор журамлав. 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байхаар шийдвэрлэлээ.

3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгохоор болов. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bataa
Угаасаа л олгодог ш дэ,
2019/01/10 103.9.90.130