Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Уг асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн заалттай. Энэ дагуу УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан ч Г.Солтан гишүүн тойрогтоо ажиллаж байгаа учраас хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороон дөнгөж сая хуралдаж нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв
2019-01-10 12:27:18