8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооны үнэмлэхний хэвлэлт удааширсан тул түр үнэмлэх олгож байна

2019-01-13 11:28:00

Жолооны үнэмлэхний хэвлэлт удааширсан тул гурван сарын хугацаатай түр үнэмлэх олгож байгаа ажээ.

Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3.3-д заасан “Тодорхой шалтгааны улмаас /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалсан, зогссон гэх мэт/ үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно.” гэсэн байдаг.

Үүнийг үндэслэн шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож Монгол улсаас гадаад улсад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож байна.

Тендерт оролцож тодорхой шалгуурын улмаас шалгараагүй байгууллага /тухайлбал: “Бэнкью тех” ХХК/-аас санаатай болон санамсаргүй байдлаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад болж байгаагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд хүндрэл учирч байгаа хэдий боловч түр зөвшөөрөл авсан иргэдийн захиалга өгсөн утас, хаягийн дагуу “Монгол шуудан” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нараа
Түр үнэмлэх авахад мөнгө тушаадаг юм болов уу
2019/04/09 66.181.161.47
зочин
жолооны үнэмлэхээ хурдан хэвлээч ээ Ямар хүнд сурталтай чирэгдэлтэй үйлчилгээ үзүүлдэг газар вэ хяналт ,ажлын хариуцлага гэж байна ууууууу
2019/02/25 202.131.230.19