8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвлийн морин уралдаан зохион байгуулахгүй байхыг санууллаа

2019-01-10 14:00:00

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны тушаалаар өвлийн морин уралдаан зохион байгуулахыг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон байдаг. Энэ хугацаанд болж буй морин уралдаанд унаач хүүхэд оролцуулахгүй байх шийдвэр гарсан.

Гэвч УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа энэ хугацааг нь өөрчилж өвлийн морин уралдаан зохион байгуулах хугацааг наашлуулж сар шинийн 1-нээс хойш уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөөд байсан юм. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2017 онд Н.Номтойбаяр сайдын тушаалыг хүчингүй болгож тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглоод байгаа юм.

Энэ жил тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд өвлийн морин уралдааныг зохион байгуулахгүй, бага насны хүүхдийн эрх зөрчихгүй байх албан бичгийг Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дахин хүргүүлжээ. Хэрэв тушаалыг зөрчих юм бол хууль хяналтын байгууллагуудад хандах зэргээр дараагийн арга хэмжээ авах юмбайна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл