8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛЧУУД МАНАН-ГИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙНА

2019-01-10 14:24:00

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал төв талбайд болж байна. Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүдээс гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд, МУГЖ У.Далантай, МУСТА Дуучин Т.Дэлгэрмөрөн  зэрэг олонд танигдсан олон хүмүүс дэмжиж иржээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхөөс нааш тэмцлээ зогсоохгүй, үргэлжлүүлсээр байна гэдгээ мэдэгдээд байна. Мөн тайван жагсаал дуусаад 250 орчим хүн өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Тодруулбал өнөөдрийн жагсаалын төгсгөл хугацаагүй суулт хэлбэрт шилжих бөгөөд улстөрийн ямар л хурц хэлбэр байна, түүнийгхийж шударга бустай тэмцэнэ гэв.

МАНАН- г эсэргүүцсэн ард түмний тэмцлийн жагсаал хоёр дахь удаагаа илүү олон хүнийг хамарч, орон нутгуудаас маш олон төлөөлөл, мөн хилийн чандад 20 гаруй улс оронд амьдарч буй иргэдийн жагсаалаар хүрээгээ тэлжээ. Тэмцэл улам бүр ширүүсч, ард түмэн туйлдаа хүрсэн гэдгийг өнөөдрийн жагсаалаас бүрэн харж болохоор байна.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ индэр дээрээс жагсагчдад хандан хэлэхдээ:  Улаанбаатар хот, 21 аймгаас иргэд жагсаалыг дэмжин оролцож байна. Мөн Австрали, Швед, Швейцарь, Бельги, БНСУ, ОХУ, АН Узэрэг гадаадад суугаа монголчууд МАНАН дэглэмийн эсрэг энэ тэмцлийг дэмжин, цахим орчинд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидний өмнөх жагсаалыг 1990 оноос хойших хамгийн олон хүн хамарсан, хоёр дахь түүхэн жагсаал хэмээн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.  

УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй  гэж байсан бол өнөөдөр өөрийгөө огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж гарын үсэг зурлаа. Монголын ард түмэн байгалийн баялгаа тэгш хүртэх, шударга ёсыг тогтоохын төлөө энд цуглаад байна. Өнөөдөр Монголын хүн амын 30 хувьбуюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу байна. Банкны хадгаламжийн 98 хувийг цөөхөн хүн эзэмшдэг. Монголын ард түмэн тэдний хадгаламжийг өсгөхийн  төлөө ажиллаж байна. Та бид авлигын гав гинжийг таслахаар, МАНАН  дэглэмийг нураахын төлөө хуран цуглаад байна. Монгол хүн баялагтаа эзэн байхын төлөө, баялгийн сан байгуулахын төлөө хуран цуглаад байна. МАНАН тогтолцооны хамгийн том авлигач М.Энхболдыг огцруулахын төлөө цуглаад байна. Энэ бүхнийг устгаж, шинэ 25 жилийн хөгжлийн түүхийг шинээр бичихээр хуран цуглаад байна. Бид хууль бус үйлдлийг нүд цавчилгүй хардаг хүчтэй иргэний нийгмийг бүрдүүлжээ“ гэв.

ИРГЭДИЙН СЭТГЭГДЭЛ: 

Жагсаалд яагаад оролцох болов?

-Өөрсдийнхөө төлөө л жагсаж байна шүү дээ. Улс орны байдал хүнд байна. Дээгүүрээ идэж уугаад дуусч байгаа юм байна.  МАНАН гэдэг чинь бүр хүчирхэгжээд дийлдэхгүй болжээ. Ард түмний амьдрал ядуу, бүр маш хүнд байна.  Иймд би үр хүүхдүүдийнхээ төлөө энэ тэмцэлд нэгдэхээр ирлээ. 

Та энэ жагсаалд ямар нэг хөдөлгөөн төрийн бус байгууллагаас оролцож байна уу? Хаанаас оролцож байна вэ ?

-Би Төв аймгаас ирж оролцож байна. Өргөн уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай улс 3,2-хон сая хүмүүсээ яаж ингэж дорой амьдруулж чадаж байна аа. Өдрөөс өдөрт ард түмэн туйлдаж,ядарч байна шүү дээ. Залуус нь цалингаас цалингийн хооронд, ахмадууд нь тэтгэвэрээрээ л арай хийн амьдарч байна. Гэтэл тэр М.Энхболд гэдэг хүн 60 тэрбум яриад, МАНАН бүлэглэл гээд бидний мэдэхгүй их өндөр дүнтэй мөнгийг хуримтлуулж, ханаж цадахгүй идэж уудаг дэндэж байна. Энэ одоо арай дэндлээ.  Шударга үнэн байх ёстой.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах жагсаалыг та яагаад дэмжиж ирэв ?

-Ард түмний итгэл алдарч байна. М.Энхболд өөрөө хүсэлтээрээ огцроод, жагсаалын үеэр гарч ирж үгээ хэлээд, уучлалт гуйхёстой. Яасан ичдэггүй юм. Эхлэл нь  М.Энхболд гэдэг хүнийг огцруулах. Дараагаар нь төрийн дээр гарсан ард түмнээ боддоггүй нөхдүүд өөрсдөө зайгаа тавих цаг ирнэ. Ард  түмэн үнэхээр ядуу байна. Эх орны эзэд нь бид өөрсдөө. МАНАН бүлэглэл гэдэг чинь чимээгүй монголын ард түмнийг дээрэмдэж байсан байна. Үр хүүхдүүдийнхээ төлөө,өвөг дээдсийнхээ үлдээсэн эх орон газар шороогоо бүрэн бүтнээр нь үлдээхийн төлөө жагсаалд ирлээ. Цаашдаа ч энэ шударга ёсны төлөө тэмцэж буй хүмүүстээ нэгдэнэ.

Жагсаалд нэгдэж буй таны зорилго юу вэ?

-Монголын ард түмний хувь заяа үнэхээр хүнд байна. Үр хүүхэд ач зээ нар минь хэцүүдлээ. Ард түмнээ уриалж байна. Монголд шударга ёс гэдэг ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ нөхдүүдийг одоо л дарж чадахгүй бол бид дийлэхгүй болох юм байна.  Бид одоо тэмцэж эх орныхоо, баялагийнхаа эзэн байя, үр хүүхдүүддээ зөв нийгэм үлдээхийн төлөө бид тэмцэхээс өөр зам үнэхээр алга.  Ард түмнээ шударга ёсны төлөө нэгдэж, талбай дээр ирээрэй гэж уриалмаар байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Билгүүн
Энэ бусармаг үйлдэл хийж олон түмнийг хагаран бутаргсан, төрийн эрхэд санаархсан УИХ-ын 5 гишүүн хэний даалгавраар хэний санхүүжилтээр жагсаал зохион байгуулсныг ард түмэн ам дамжуулан ярьсаар байгаа
2019/01/11 64.119.18.50
Оюун- Эрдэнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар нар МАН Ж.Батзандан, Л.Болд нар АН Бүгдээрээ л МАНАН-гийхан Бас бүгд ТҮГЖЛҮҮД
2019/01/10 64.119.18.50
Оюун- Эрдэнэ
УИХ-ын 5 гишүүн өөр өөрсдийнхөө намын эсрэг тэмцээд байгаа юм уу? Тэгвэл энэ 5 гишүүн УИХын гишүүнээс яаралтай чөлөөл хас хөөж явуул. Намын нэрийг барьж УИХ-д сонгогдчихоод
2019/01/10 64.119.18.50
Оюун- Эрдэнэ
МАНАН гэдэг бол хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах үеэр гарч ирсэн нэр томьёо МАН -Монгол ардын нам АН- Ардчилсан нам гэсэн 2 үгний товчлол шүү дээ. Тэгээд энэ УИХ-ын 5 гишүүн өөр өөрсдийнхөө
2019/01/10 64.119.18.50
Цэцэг нуурынхан
Эрдэнэбат Эрдэнэ нар УИХ-ыг тараах нэрийн дор МАНАН-ийн эсрэг тэмцлийн хүчийг сааруулах зорилготой даалгаврыг олигархуудаас авчээ. Эхлээд МАНАН-ийн удирдагч МИ-г огцруулах хэрэгтэй. Тэгээд МАНАН-ийн т
2019/01/10 202.72.245.122