8o
Улаанбаатар хот
mobile menu

ИРГЭД: Цалингаараа сайхан амьдарч үзмээр байна

2019-01-10 14:35:03

"МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал" өнөөдөр хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд үргэлжилжбайна. Энэ удаагийн цуглаанд ирсэн залуусын тоо илүү олширсон харагдав. /2019.1.10 13:30 цаг/

АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ

-Бид эх орноо хэн нэгнээс худалдаж аваагүй. Бусдад худалдахгүй. Ахмадууд бидний хувьд ясаа тавих газартай, үр хүүхэд минь өлмийгөөрөө гишгэх бүрэн бүтэн газартай байгаасан гэж энэ жагсаалд зорьж ирлээ.

МОНГОЛ СУДЛААЧ Др., ПРОФ ЦОРОС ЦЭ.ЖОНОН:

-Монгол улс яаралтай зөв зам руугаа орох хэрэгтэй байна. Ядарсан ард түмэн энэ ялзарсан төрийн хөлд чирэгдэж байна. Залуучууд компьютерийн ардаас биш Монгол хүний ухаанаар биеэрээ ирж өөрсдийнхөө ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй байна.

ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ

-Залуучууд бид нар яагаад энэ золигийн МАНАН дэглэмийг хүлцэнгүй тэвчих ёстой гэж? Өнөөдөр намайг хэн ч энд ир гэж хэлээгүй, гэхдээ би энд байх ёстой гэж ирсэн. Шударга бус энэ нийгмийг нүдээрээ харж байна, бие минь ч мэдэрч байна. Нийгмээ өөрчилмөөр байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭН

-Өнөөдөр бид тавин нас гарчихаад явж байна. 28 жил амьдрал сайхан болно гэж хүлээж итгэж ирлээ. Гадагшаа гарч амьдрах боломж байсан ч эх орноо хөгжинө гэж итгэсэн итгэл минь өнөөдөр хөсөрдөж тэсэрч байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭН

-Энэ ядуу тарчиг амьдрал хэрээс хэтэрлээ. Цалингаараа сайхан амьдарч үзмээр байна. Бухимдаж байна. УИХ-ын дарга бидний шаардлагыг хүлээн авч төрийн ажлыг гацаанаас гаргаж, одоо бодит амьдралаа өөд нь татмаар байна.

ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ

-Ёс зүйтэй ирээдүйд очихын тулд өнөөдрийн жагсаалд найзуудаараа хамт ирцгээсэн. Аливаа хөгжиж байгаа улсыг залуучуудын дуу хоолой сэрээдэг. Иргэнийхээ үүргийг биелүүлж эх орноо аврах тэмцэлд ирлээ. Залуус минь одоо бидний үе ойртож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өлзийсайхан
Монголчууд Ю. Цэдэнбал даргийн үед ёстой хүн шиг амьдарч байсан юм шү хууль дарга цэрэг баян ядуу гэж ялгадаггүй байсан шү
2019/01/11 202.179.27.79
Zzzz
Muu ers daind xoornoo gej,oorsoddoo yanz byriin tsol gunshin ner ogson ulaan xamgaalagchid xaanaas ch ium garaad irex ium,yaduu amidaral zalxuugiinh shyy,
2019/01/11 202.21.106.131
Boltugai
Enhboldiig zailuulaad tsalin nemegdeed saixan amidarna gedeg ch xudalaa l daa,daraa ni amidaral yaduu bna Xyrelsyx zail geed l jagsana biz,yaduu amidarch baigaa ni zalxuu Mongolchuud ooroo l buruutai
2019/01/11 202.21.106.131
azaa
minii mongol in ard tvmen saihan amidrah yostoi...
2019/01/10 64.119.23.235
би ч монгол
Хүний буруутайг хөндлөнгийн хүн л ялладаг. Юу боллоо гэж Энхболд миний буруу гээд буух вэ дээ. Үзэл бодолдоо үнэнч байж өнөөг хүрсэн. Харин хуулийн манаанд бат зогсож байна даа.. Тэгэхээр зөв зөв
2019/01/10 202.21.125.130
Цэцэг нуурынхан
Эрдэнэбат Эрдэнэ нар УИХ-ыг тараах нэрийн дор МАНАН-ийн эсрэг тэмцлийн хүчийг сааруулах зорилготой даалгаврыг олигархуудаас авчээ. Эхлээд МАНАН-ийн удирдагч МИ-г огцруулах хэрэгтэй. Тэгээд МАНАН-ийн т
2019/01/10 202.72.245.122