8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2019-01-11 09:20:33

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

10:00 цагт: 
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10:30 цагт: НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.

10:30 цагт: ХААИС-ийн “Хатан туул” театрт тус сургуульд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулах ёслол болно.

11:00 цагт: ШУА-ийн байранд тус академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл Төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтдийг хүлээн авч уулзана.

11:30 цагт: Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо”, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас "Монголын мистер 2019" улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Төрийн ордонд Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академиас "Реалторуудын форум 2019" болно.

15:00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment