8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав давж заалдана

2019-01-11 09:23:00

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон.

Түүнийг анхан шатны шүүхээс 1 сар цагдан хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Д.Дорлигжав прокурор хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал болох юм.

Түүнийг “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдоос есөн сая ам.долларыг өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн. Учир нь Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Yostoi gargaj bolohgui. Hor nairuulaaf hun gutgeed uuruu tsever uldej chadah hogiin hun.odoo jnhene yaj hyazgaargui bayjsaniig medyeee.
2019/01/14 73.50.120.83
gyi
Tuhain yed guij ogchihood odoo ingej yaridag buruu l baina daa
2019/01/11 202.179.24.63
Тулга
Хулгаачаа чи яаж баяжсанаа тайлбарла. Чамд бизнес хийх ухаан байхгүй
2019/01/11 108.65.169.77
Ard
Odoo naad deeremchin chini ih nohoitnoo. Davj zaaldana uvdunu. Busdiinhaa argiig hereglene. Tavij bolohgui shuu
2019/01/11 174.214.27.163
Иргэн
ХУВАЛЗ ДОРЛИГЖАВ ДАВАХ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. ХУУЛЬ БУС ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, БҮХ ГАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ..
2019/01/11 66.181.179.235
Shijir
Ovdoj novshroxgui shuu
2019/01/11 202.179.26.186
Увсын хуу бичиж байна.
Ясыг нь цайтал хорь. Дээрээс нь Дурзээгийн Одхуутэй нийлж идсэн Эрдэнэтийн асуудлийг босго. Поезд тронулся. Надо увеличить скорость.
2019/01/11 103.14.38.130