Өнгөрсөн үөнө 04 цаг хүртэл хуралдаж үүрээр завсарласан УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэх товтой байсан ч одоогоор эхлээгүй байна. Чуулганы танхимд 10 гаруй гишүүн иржээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЖДҮ-ийн зээлийн асуудлаар УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын Ерөнхий прокуророос санал ирүүлсэн нэр бүхий 4 гишүүний асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Мөн ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшээд байгаа Ч.Улааны томилгоог хэлэлцэхээр төлөвлөжээ.
Гэтэл чуулганы ирц бүрдээгүй учир15:00 цаг хүртэл хойшлууллаа.