8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөрөн сумын агаар "Маш их бохирдолтой" түвшинд хүрчээ

2019-01-11 13:30:00

Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс Мөрөн сумын агаарын чанарын мэдээг өдөр бүр гаргаж байгаа бөгөөд агаарын чанар “Маш их бохирдолтой” түвшинд хүрчээ. Мөрөн сумын төвлөрөл жилээс жилд нэмэгдэж гэр хорооллын иргэд түүхий нүүрс их хэрэглэдэг болсон автомашины тоо нэмэгдсэний улмаас тоосонцорын хэмжээ нэмэгдсэн зэрэг нь агаарын бохирдол ихсэхэд хүргэжээ.

Хэдийгээр Дулааны станц ашиглалтад орж уурын зуухнуудын үйл ажиллагаа зогссон боловч түүхий нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж агаар бохирдсоор байгаад анхаарлаа хандуулахгүй бол Улаанбаатар хот шиг аюултай түвшинд хүрэх эрсдэл ойрхон байгааг Мөрөн сумын иргэд хэлж байлаа. Ялангуяа Хүнсний зах болон 4,5-р хорооллолд өглөө оройдоо битүү манан утаа үүсч, иргэдийн хоолой гашуу оргиж утааны улмаас толгой өвдөх, ханиах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл