8o
Улаанбаатар хот
mobile menu

СТАТИСТИК: Цагаан сард нэг өрх дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг

2019-01-11 11:55:30

Тооцооллоор цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна.

Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-18.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780.0 мянган төгрөг зарцуулахаар байна. Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байна.

 

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zz
1.5 sayd bagtahuu, zovhon uuts buuznii mah guril niileed 400000 bolj bhad
2019/01/12 103.212.118.195
zochin
Манай бараа хэрэггүй нээх л их амандаа орсон үнэ хэлдэг юм
2019/01/11 66.181.160.43
Амараа
Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар муу, үнэ өндөр байдаг.
2019/01/11 66.181.160.70