8o
Улаанбаатар хот
mobile menu

Хийн баллоны аюулгүй байдалд шалгалт хийж байна

2019-01-11 13:55:00

Нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын баталсан “Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгах шалгалт удирдамж”-ийн дагуу нэгдүгээр сарын 14-21-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хамтарсан шалгалт зохион байгуулагдана. Тус шалгалтын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж байцаагч нарт үүрэг чиглэл өглөө.

Шалгалтаар Улаанбаатар хотод 1950, 1960 онуудад баригдсан орон сууцны барилгын 1, 2 дугаар давхаруудад үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэж байгаа байдал, худалдан борлуулалт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтанд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хамтран шалгаж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment