8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын даргыг томилох асуудлыг НИТХ нэгдүгээр сарын 16-нд хэлэлцэнэ

2019-01-12 11:43:00

НИТХ-ийн Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж үндсэн хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга  бөгөөд УБ хотын Захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааны товыг хэлэлцсэн нь тэргүүлэгчдийн зүгээс нэлээд шүүмж дагуулжээ. Ингээд томилгооны асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг ирэх лхагва гараг буюу нэгдүгээр сарын 16-ны өдрийн 9:00 цагт эхлүүлэхээр тогтсон байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэмжсэн ч томилгооны асуудлыг хэлэлцэх байсан 12-р сарын 28-ны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл