8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн хэмжээнд амраагүй гурван сургуульд мэдэгдэл хүргүүлжээ

2019-01-12 11:44:45

Агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас энэ оны хоёрдугаар сар хүртэл ЕБС-ийн сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Гэвч зарим дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулж, хичээл орсон хэвээр байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр сургуулиудад гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд дагаж мөрдөх мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 3 дунд сургууль одоог хүртэл амраагүй байна. Эдгээр сургуулиуд нь бүгд олон улсын стандарт, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг аж. 3 сургуульд нийт 1400 гаруй хүүхэд суралцаж байна.Сургуулиудын хувьд дотоодын төрийн өмчийн сургуулиудаас амралт, цагийн хуваарь зөрдөгөөс гадна сургалтын хөтөлбөр, гадаад хамтын ажиллагаа, систем зэргээс шалтгаалж сурагчдаа амраах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна. Мөн “Улаанбаатар Бритиш” сургуулийн төгсөх ангийн сурагчид гадаадад дараагийн шатны сургуульд сурах шалгалтаа 1, 2-р сард өгдөг учраас өдийд амраах боломжгүй байдаг гэлээ.

Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагаас шийдвэрийг мөрдөхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгох цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хэлж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
batua
Buruu hiisen xahirliig khal. Khuduugiin huuhdiig 8 nastai surguulid avakh shiid gdrgd
2019/01/13 103.212.119.141
Saraa
He he 200000-r l torgoson boloh uu
2019/01/12 66.181.161.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment