8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилэнтийн голын гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоожээ

2019-01-12 11:51:33

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган - Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн голын гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч актаар Хилэнтийн голын гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоосон.Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
уншигч
ХИЛЭНТИЙН ГОЛ гэдэг шинэ гол ХӨВСГӨЛ аймагт хаанаасаа гараа ирсэн юм бол? Уг нь миний нутагт ДЭЛГЭР МӨРНИЙ ХИЛЭНТИЙН гүүр гэж байсан юм сан.
2019/01/13 139.5.219.169