8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс хүний хөгжлөөрөө 92 дугаарт жагслаа

2019-01-12 14:30:00

НҮБ-ын Хүн хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулдаг Хүний хөгжлийн тайланд 0.741 оноогоор 92 дугаарт жагсчээ. Энэ үзүүлэлтээрээ Үндэстнүүдийн холбоонд багтдаг Фижи улстай ижил 92 дугаарт жагсч байгаа юм. Монгол улсын хувьд дундаж наслалт 69.5, суралцах хугацаа 15.5 жил, үндэсний нийт орлого 10.1 мянган ам.доллар гэж тайланд дурджээ. Түүнчлэн үндэсний нийт орлоготой харьцуулсан дүнгээр ядуурлын түвшин 2.1 хувьтай байгаа бол идэвхтэй ажиллах хүч 55.2 хувьтай гарчээ. Иргэдийн аюулгүй байдлаас нь харвал гэмт хэргийн тохиолдол 100 мянган хүн тутамд 5.7 байгаа аж. Харилцаа холбоо буюу интернетэд хамрагдсан хүмүүсийн эзлэх хувь ижил түвшинд жагссан бусад улстай харьцуулахад харьцангуй өндөр буюу 22.3 хувьтай болжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хайяааа
Төрд гарсан махан толгойт мангуу дарга нарын гай.
2019/01/13 202.9.42.221