8o
Улаанбаатар хот
mobile menu

 Д.Тогтохсүрэн: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал олон шат дамжлагатай

2019-01-14 13:10:04

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар   Элчин сайд нартай холбоотой асуудал буюу Австрали, Тайланд, БНСУ-д улсад суух Элчин сайд нар болох Г.Тэнгэр, Н.Чингүүндарь, Б.Хурц нарын асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Элчин сайдуудын томилгоо хийгдэхгүй жил гаруй саатаж байгаа учраас  ГХ-ны сайд Д.Цогтбаатар эдгээр хүмүүсийг буцааж татах нь зүйтэй санал оруулсан учир хэлэлцсэн байна. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцээд дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна.  Энэ талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Элчин сайд нарын асуудлыг ГХЯ судалж оруулж ирнэ. Мөн Ерөнхийлөгч саналаа оруулж ирнэ. Мөн өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал олон шат дамжлагатай. Эхлээд хууль батлагдана. Дараа нь нэр бүхий гишүүд тогтоолын төсөл өргөн барина. Тэр өргөн барьсан хуулийг хэлэлцэж батална. Шинэ даргын асуудал яригдаагүй байна. УИХ одоо гацахгүй. Энэ долоо хоногт ЭЗБХ хуралдана. Баасан гаригт чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын гишүүдийн асуудал бусад хэлэлцэх асуудлууд хэлэлцэгдээд явна. Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Turiin Alba, tuunii ach holbogdol, hediid yugaa hiihee medehee baichihsan huntei uls yavch uudluhgui
2019/01/14 58.64.27.4
Zochin
Elchingiin tomilgoony asuudlyg turgen shiideh shaardlagatai. Dotoododoo uussen asuudlyg shiidsenii daraa gadaad asuudaldaa oroh ni buruu. Er ni gadaad asuudlyg 2 t erembeldegee bolih heregtei.
2019/01/14 58.64.27.4
Дао Фан Хуй
За Хурц Солонгосоос хөөгдөөд буцаж ирэх нь дээ.Манай дарга нар одоо хааш нь хөөж явуулах бол.
2019/01/14 103.111.68.3
ард малчин
миний хүү одоо болио тэр ерөнхий сайд чинь загнаад энэ тэр болоод байвал наад ажлаа өгчөө, улс орноо хоёр хувааж хэдэн сар тоголлоо, одоо болио, энхболд буугаад улс орон өргөс авчихсан шиг сайжрах уу
2019/01/14 66.181.160.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment