8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: Консерциум задарсан учир V цахилгаан станцыг барих боломжгүй байдал үүссэн

2019-01-14 13:42:00

2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласан талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Шахмал түлшийг нийлүүлснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж үзэж байгаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээллийнхээ эхэнд  "Энэ оныг Ухаалаг эрчим хүчний системийн жил болгон зарлаж байна. Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглан асуудлыг шийддэг болж байна. Бид ч бас энэхүү системийг дагах ёстой. Ингэснээр олон асуудлыг шийдэх боломжтой. 2019 он бол эрчим хүчний системээ ухаалаг эрчим хүчний систем болгоно. 

Цахилгаан, дулаан түгээх станцуудад мэдрэх төхөөрөмжүүд тавина. Ингэснээр осол, саатал эрс багасна. Тухайлбал, ОХУ-тай хамтраад турбин генераторуудад ухаалаг систем суурилуулахаар болж байна.Одоогийн байдлаар төлөвлөгөөгөө гаргасан. Харин хэдий хэмжээний мөнгө зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа. Компаниудын төлөөлөн удирдах зөвлөлүүдэд үүрэг өгсөн. Зарцуулах хөрөнгийн хэмжээг гаргана.Консерциум задарсан учир V цахилгаан станцыг барих боломжгүй байдал үүссэн. Тиймээс одоо байгаа цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, II цахилгаан станцыг 300мВТ-ын хүчин чадалтай болгож өргөтгөхөөр ТЭЗҮ-г бэлэн болгосон. 

Шахмал түлшийг нийлүүлснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж үзэж байгаа. Лабораторийн туршилтаар 70 хувь бууруулж байгаа. Гэхдээ 200 мянган зуухыг бүгдийг нь хянахад хүндрэлтэй учир эрсдэлээ тооцоод 50 хувь гэж байгаа. Тарифын хөнгөлөлт цаашид ч үргэлжилнэ. Цаашид 42,000 айл 4 кВт-ын халаагуур залгахдаа хамрагдах байршлын тухайд анх хэрэгжүүлж эхлэхдээ хотын А бүс гэж тодорхой заасан. Тодруулбал, Таван шараас I хорооллын ар тал, III, IV хорооллын ар тал, телевиз, Долоон буудал, Дарь Эх, Шархадны тодорхой хэсэг гэх мэтчилэн 42,000 мянган айлыг хамарсан шугам сүлжээний өргөтгөл явагдаж байна. Шахмал түлшийг нийлүүлснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж үзэж байгаа. Лабораторийн туршилтаар 70 хувь бууруулж байгаа. Гэхдээ 200 мянган зуухыг бүгдийг нь хянахад хүндрэлтэй учир эрсдэлээ тооцоод 50 хувь гэж байгаа. Тарифын хөнгөлөлт цаашид ч үргэлжилнэ" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
чи балай юу хө
2019/01/14 202.9.43.55
Иргэн
Энэ Даваасүрэн новш одоо нөгөө цуутай 10% нь олдохгүй болохоор 5-р цахилгаан станцын барилга байгууламжийн асуудлыг зогсоождээ?! Тэгээд яаж энэ гамшиг болоод байгаа утааг багасгах юм болоо?! Энэ новш?
2019/01/14 95.91.213.38
Иргэн
Энэ Даваасүрэн новш одоо нөгөө цуутай 10% нь олдохгүй болохоор 5-р цахилгаан станцын барилга байгууламжийн асуудлыг зогсоождээ?! Тэгээд яаж энэ гамшиг болоод байгаа утааг багасгах юм болоо?! Энэ новш?
2019/01/14 95.91.213.38
Иргэн
Энэ Даваасүрэн новш одоо нөгөө цуутай 10% нь олдохгүй болохоор 5-р цахилгаан станцын барилга байгууламжийн асуудлыг зогсоождээ?! Тэгээд яаж энэ гамшиг болоод байгаа утааг багасгах юм болоо?! Энэ новш?
2019/01/14 95.91.213.38