8o
Улаанбаатар хот
mobile menu

Дундговь аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

2019-01-14 16:30:00

Дундговь аймгийн Сайншанд суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус сумын иргэн Д.Галсандоржийн гахайнд мал, амьтны гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Уг өвчинтэй холбогдуулан гарал үүсэл нь тодорхойгүй гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглов. Мөн иргэдэд хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shame
Дорноговь аймгийг андуурсан болтой. Сумын нэр нь эрхбиш зөв байх гэж бодож багцаагаар ойлгож уншихаас. Энэ сэтгүүлч нэртэй нөхдүүд бичсэн юмаа нягталж шалгаж хэвлүүлэхэд яана аа?
2019/01/15 151.159.19.40
Zochin
Dundgovi aimagt Sain shand gej sum baihgui dee harin sain tsagaan sum gej bii aimag anduurch bichee yu daa dornogovi aimagt sain shand gej bdag
2019/01/15 91.104.210.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment