8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс АИ- 80, АИ-92, дизель түлшний үнийг 100 төгрөгөөр бууруулахаар болсноо мэдэгдлээ

2019-01-15 09:18:00

Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай  уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.  ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн маргаашаас /өнөөдрөөс 2019.01.15/ АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ.

Дэлхийн  зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус  буурч байгаатай холбогдуулан  энэхүү шийдвэрийг гаргасан байна. 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг  шат дараатай бууруулж , өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү  литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол" ХХК- ийн дэд захирал О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонсов

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tulgaa
Amerikt yag odoo bol 1 litre 98 benzin 1300 tugrugtey tenysej bndaa.naizuudaa. tegeed tednii tsalin hed bdag bilee, tiimee?
2019/01/15 66.181.161.35
aaagii
ingej ard irgedeeree togloj bh ch gej dee. denduu hultsengui doromjluulsan ard irged yum daa bis. ene novshnuud bur doromjilno gehed arai dendej bna aa. luivarchdiig zailuulah tsag ni bolson bna
2019/01/15 202.179.31.242
Баяр
АИ-95- аа бас буулгаачээээээээээээээ
2019/01/15 202.179.8.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment