8o
Улаанбаатар хот
mobile menu

Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан ЭМЯ-аас зөвлөмж гаргалаа

2019-01-15 10:46:08

Булган, Төв, Орхон зэрэг аймгуудад гахайн мялзан өвчин хурдацтай  тархаж байгаа талаар эх сурвалжаас мэдээлж байна. Мөн нийслэлийн зарим дүүргээс ирүүлсэн дээжинд хийсэн шинжилгээгээр гахайн мялзан өвчний вирусын генийн өвөрмөц хэсэг илэрчээ.

Тодруулбал, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс ирүүлсэн дээжинд гахайн амталсан мах болон хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний вирусын генийн өвөрмөц хэсэг илэрсэн байна.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.  Үүнд, гарал үүсэл нь тодорхойгүй гахайг бусад гахайтай нийлүүлэхгүй байх, гахайн аж ахуй гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, тогтмол халдваргүйтгэл хийх, тэжээвэр гахайг хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх, гахайн хашаа болон хоол тэжээлийн ялгадастай харьцсаны дараа хувийн ариуц цэврийг сайтар сахиж, гутал хувцасыг халдваргүйтгэхийг зөвлөж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл